
Орхон аймгийн Эрдэнэт хотын Rose Town 1/4 байрны 108 тоотод оршин суудаг. Манай байр сүүлийн хугацаанд 2 удаа ус алдаж, улмаар гэрт ус орж, эд хөрөнгө болон байрны дотор засалд хохирол учирсан. Ус алдалтын шалтгааныг бүрэн арилгаагүйгээс дахин ус алдах эрсдэлтэй байна. Мөн тус байрны дулаалгын асуудал маш хангалтгүй бөгөөд өвлийн улиралд орон сууц маш хүйтэн, дулаан алдагдал ихтэй байдаг. Энэ нь оршин суугчдын хэвийн, эрүүл аюулгүй нөхцөлд амьдрахад хүндрэл учруулж байна. Иймд Rose Town 1/4 байрны ус алдалт, ус тусгаарлалт, дулаалгын асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, шалтгааныг тогтоон бүрэн засварлах, цаашид дахин ус алдахгүй байх арга хэмжээ авах, мөн ус алдалтаас үүссэн айл өрхийн хохирлыг тогтоож нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Мөн асуудлыг хариуцсан байгууллага, барилга барьсан байгууллагад уламжилж, бодитой арга хэмжээ авч өгнө үү.
Сайн байна уу, БХТ нь дээрх асуудлыг хариуцдаггүй тул та харьяа хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргаж болно.

