
Барилга хөгжлийн төвд хүсэлт гаргах нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн Алтай апартмент хотхоны 433 дугаар байрны баруун урд талд В.Отгонцэцэг захиралтай “Саруул-Оч” ХХК нь 1 давхартаа үйлчилгээний зориулалттай, 10 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байна. Тус барилгын ажлыг 433, 434 дүгээр байрны оршин суугчид эсэргүүцэж байгаа боловч барилгын компани нь 2022 онд барилга барих зөвшөөрөл авсан гэх үндэслэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Гэвч уг барилга баригдсанаар оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, цаашид сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд дараах асуудлуудад холбогдох хяналт шалгалтыг хийж, зохих арга хэмжээг авч өгнө үү: 1. Барилгын хоорондын зай, зураг төсөл • 433 дугаар байрны баруун урд талын 1–10 давхрын айлууд үдээс хойш нарны гэрэл авах боломжгүй болох нөхцөл үүссэн. Баригдаж буй барилга нь одоо байгаа байртай хэт ойрхон байгаа нь ажиглагдаж байна. Иймд барилгын хоорондын зай нь холбогдох норм, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, мөн анх батлагдсан зураг төсөл, хэмжээсийн дагуу баригдаж байгаа эсэхийг шалгаж өгнө үү. 2. Хөрсний ус, барилгын аюулгүй байдал • Барилгын суурийн нүх ухах явцад хөрснөөс ус гарч байгаа (Зураг 4-т үзүүлсэн). • Хөрсний уснаас хамгаалах инженерийн шийдэл (дренаж, ус тусгаарлалт) хийгдсэн эсэх, • Хөрсний инженер-геологийн судалгаа, дүгнэлт байгаа эсэх, • Барилгын ажлын улмаас 433 дугаар байрны суурьт нөлөөлөх, хөрсний нуралт үүсэх, доргилтоос үүдэн ан цав үүсэх эрсдэл байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж өгнө үү. 3. Орчны нөхцөл, дэд бүтэц • Одоогийн байдлаар машины зогсоол хүрэлцээгүй, тоглоомын талбай багассан (Зураг 5). • Яаралтай тусламж, онцгой байдлын автомашин нэвтрэх боломж хязгаарлагдмал. • Иймд орчны аюулгүй байдал, стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж өгнө үү. 4. Барилгын ажлын явц дахь сөрөг нөлөөлөл • Барилгын ажлын хугацаанд үүсэж буй дуу чимээ, тоосжилт, доргилт нь оршин суугчдын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Дээрх нөхцөл байдал нь оршин суугчдын аюулгүй, тайван орчинд амьдрах эрхийг зөрчиж болзошгүй тул холбогдох хууль, норм, дүрмийн хүрээнд хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч өгнө үү. Хүсэлт гаргасан: 433, 434-р байрны оршин суугчид Холбоо барих утас: 91815181 Б.Нямсүрэн Огноо: 2026 оны 05 сарын 04