Сайн байна уу? Би БЗД 5 хороонд байрлах Инээмсэглэл хотхон СӨХ-ны захирлаар ажилладаг. Манай энэ хотхоныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Архивын ерөнхий газрын эзэмшлийн газар дээр, тус яамны харъяа агентлагийн алба хаагчдад квот хэлбэрээр олгохоор хэрэгжүүлсэн төсөл бөгөөд уг барилгыг "Гүрт цамхаг" ХХК нэртэй, өндөр байшин барих тусгай зөвшөөрөл, өмнө төсөл хэрэгжүүлсэн туршлагагүй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн байдаг. Уг компани нь ковид нэрийн дор олон төрлийн зөрчил дутагдалтай байрыг ашиглалтад оруулж, өөрийн хамаарал бүхий хүнийг хууль бусаар СӨХ захирлаар томилоод алга болсон, уг асуудал нь шүүхээр ерөнхийдөө эцэслэн шийдвэрлэгдээд байна. Шүүхээс манай СӨХ-г албан ёсны гэж үзэх шийдвэр гарсан тул одоо байрныхаа бичиг баримт дундын өмчийн эд хөрөнгө зэргийг хүлээн авах, ашиглалтын буюу 4 жилийн хугацаанд эвдэрсэн зүйлийг засуулах зэрэг хүсэлтэй бөгөөд энэ асуудлыг ХЗДХЯ шийдэхгүй, ер нь төрийн аль байгууллага хариуцахгүй бололтой. Иймд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжил, арга зүйн зааварчилгаа, дэмжлэг үзүүлэхийг хүсье.