ХУД 15 хороо Бүти Таун руу орох шороон зам. Авто засмал замгүйгээр барилгын зөвшөөрөл олгосон барилга хөгжлийн төв, хүлээж авсан улсын комисс, иргэдийг 3 жил хохироосон Бүти Таун хотхоныг барьсан Энхбагана ХХК, зам бариулахгүй саад хийж байгаа Solaris Residence барилгын компани, өдөр бүр шороотой, тоостой, устай, шавхайтай, нүхээр дүүрсэн, хэт нарийхан шороон замаар машинд шүргүүлж алхах 130 р сургууль, 218 цэцэрлэгийн хүүхдүүдийг басамжлан, доромжлох барилгын захирлууд, авилгалд автсан Барилга Хөгжлийн Төв, Нийслэлийн Автозамын газрын ажилтнуудыг Шүүхэд өгнө. 1. Авилгалын эсрэг хууль зөрчсөн 2. Эрүүгийн хууль зөрчсөн 3. Барилгын тухай хууль 4. Нийслэлд барилгын зураг төсөл, угсралт, ашиглалтад өгөх журам зөрчсөн Хохирсон иргэд, хүүхдүүдийн төлөөлөл