Дашсүрэн овогтой Мөнхжаргал /РД:ЛЮ82082371/ миний бие нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол ХД39 байрны 117 тоот хаягт оршин суудаг. Миний бие нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД39 байрны зоорийн 1 тоот хаягт байрлах 16 м.кв авто зогсоолын зориулалттай Ү-2203020329 тоот улсын эрхийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 34,500,000.00 /Гучин дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдан авсан. Миний худалдан авсан зогсоолын урд талд байрлах 2 тоот зогсоолын өмчлөгч иргэн гарч ирсэн бөгөөд өөрийн зогсоолын бүсчлэлийг өөрөө тогтоон машинаа байршуулах болсон нь миний худалдан авсан 1 тоот автомашины зогсоол дээр машин байршуулах ямарч боломжгүй байдалд хүрлээ. Иймд тус Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД39 байрны зоорийн 1 тоот хаягт байрлах 16 м.кв автозогсоолын зориулалттай Ү-2203020329 тоот үл хөдлөх хөрөнгө дээр тайлбайн бүсчлэл тогтоож ноогдох 16 м.кв тайлбайгаар зураасан тэмдэглэгээ хийж өгнө гэх хүсэлтийг тус байрыг хариуцдаг Ивээлт номун сөх-д гаргасан. Гэтэл СӨХ-өөс нийтийн эзэмшилийн талбайтай холбоотой асуудалд хандана хувийн асуудлыг СӨХ хариуцахгүй гэсэн хариултыг аман байдлаар гаргаж байна. Тус өргөдлийн тухайн барилгийг барьсан Тэргүүн Чансаа ХХК-д гаргасан боловч ямар нэгэн хариу өгөхгүй одоог хүрч байна. Иймд тус байрны В1 давхарт байгаа 1 тоот зогсоол дээр 16 м2 талбайн бүсчлэл хэрхэн зурагдсан, барилгийн зургийн талаар талаар мэргэжлийн байгууллагын хувьд дүгнэлт гаргаж өгнө үү.